Мал хуйлгайлах гэмт хэрэг 13 бүртгэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар мал хуйлгайлах гэмт хэрэг Дорноговь аймгийн хэмжээнд 13 бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал есөн хэргээр буюу 3.2 дахин өссөн үзүүлэлттэй, хэргийн илрүүлэлт 53.8 хувьтай байгаа аж.
Одоогийн байдлаар Цагдаагийн байгууллага Өргөн сумын нутгаас таван удаагийн үйлдлээр 14 тооны үхэр, Алтанширээ сумын нутгаас гурван удаагийн үйлдлээр бусдын 40 орчим тооны адуу хулгайлсан үйлдлийг шалгаж байна.
Малын хулгайчдад газар зүйн байршил, зам тээвэр дэд бүтцийн давуу тал, байнгын ажиллагаатай хилийн хоёр боомт ажилладаг нь махаа зах зээлд хурдан борлуулах, ул мөрөө баллах нөхцлийг бүрдүүлдэг аж.
Мөн малчид малаа байнга хариулдаггүй, бэлчээрт олон хоногоор эзэнгүй орхидог нь малын хулгайг өөгшүүлэхэд нөлөөлдөг байна.
Дорноговь аймгийн Цагдаагийн байгууллага 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө малын хулгайтай тэмцэх зорилгоор малчдын нөхөрлөл байгуулах, малчидтай уулзаж, санал бодлыг нь сонсох, хил залгаа аймгуудтай хамтарч бүсчилсэн сургалт зохион байгуулах, малчин иргэдээс утсаар мэссэж хүлээн авах зэрэг цөөнгүй ажлыг хийхээр тусгажээ.
Х.Эрдэнэбулган