Монгол банк эдийн засгийн сэтгүүлчдийг бэлтгэхэд хамтарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-03-03 14:55:14
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Монгол Банкны “Олон нийтийн боловсролын төв”-ийн удирдлагууд Орхон аймгийн сэтгүүлчидтэй уулзаж цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцож эдийн засгийн чиглэлээр сургалт явууллаа.

2016 онд  Монголын хүн ам 3 сая 57 мянгад хүрч  61 сая 500 мянган толгой мал тоологджээ. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 1.6 хувь, ажилгүйдэл 9.4 хувь буюу улсын хэмжээнд 40 мянган иргэн ажилгүй, инфляци 1.1 хувьд хүрсэн байна. Гадаад худалдааны нийт тэнцэл 1.5 сая ам.доллар байна. Монголын эдийн засгийн 16.7 хувь нь уул уурхай, 13 хувь нь хөдөө аж ахуйн салбар эзэлдэг. Нийт экспортын 86 хувийг уул уурхай эзэлжээ. Өөрөөр хэлбэл, Монголын эдийн засагт уул уурхайгаас л мөнгө орж ирдэг гэсэн үг юм. Ингэхдээ зэс, төмөр, алт, цайр зэрэг таван төрлийн бүтээгдэхүүнийг гадагшаа худалдаж нийт экспортын 80 хувийг БНХАУ-д нийлүүлжээ. Ирэх таван жилд зэс, нүүрсний үнэ дэлхийн зах зээлд өсөх төлөвтэй байгаа нь монголын эдийн засагт эерэгээр нөлөөлнө гэж “Олон нийтийн боловсрол”-ын төвийн мэргэжилтэн хэллээ. 

Түүнчлэн энэ сарын 21-нд Хөгжлийн банкнаас гаргасан бондын  580 сая ам.долларыг төлөх тухай мэдээлэл хийж дараа нь эдийн засгийн чиглэлээр мэргэших сэтгүүлчидтэй хамтран ажиллаж үнэ төлбөргүй сургалт явуулах боломж байгааг дурдсан юм.

Б.Оюун-Эрдэнэ

 

相关新闻