Мягмар гаригт архи борлуулах түүгээр үйлчлэхийг зөвшөөрлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон /МОНЦАМЭ/ Орхон аймгийн Засаг даргын А/93 дугаар захирамжаар 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн долоо хоног бүрийн мягмар гаригт архи худалдан борлуулах түүгээр үйлчлэхийг зөвшөөрлөө.
Тодруулбал, аймгийн Засаг даргын 2013 оны 2 дугаар сарын дөрөвний өдрийн А/60 дугаар захирамжийг хүчингүй болголоо. Эл захирамжид долоо хоног бүрийн мягмар гаригт архи худалдан борлуулах түүгээр үйлчлэхийг хориглосон байсан юм. Гэтэл уг өдөррт гарал үүсэл нь тодорхойгүй архийг хууль бусаар дамлан худалдах наймаа ихэссэн, Цагдаагийн газарт эрүүлжүүлэгдэх иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай болсон тул аймгийн Цагдаагийн газар, иргэдийн санал хүсэлт, хууль, хяналтын болон холбогдох байгууллагуудын дүгнэлт, ИТХ-ын 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэн Засаг дарга захирамж гаргаж ийнхүү мягмар гаригт архи худалдан борлуулах түүгээр үйлчлэхийг зөвшөөрлөө.
Гэхдээ сар бүрийн 15 –нд архи худалдахыг хориглосон аймгийн Засаг даргын захирамж хэвээр мөрдөгдөх юм.
Б.Оюун-Эрдэнэ