Өрх бүрээс нэг иргэнийг ажлын байраар хангана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-03-05 23:16:18
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймагт 2016 оны байдлаар ажилгүйдлийн түвшин 14.2 хувьтай гарчээ. Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 51.6 хувь нь эмэгтэйчүүд, 32.2 хувь нь дээд, 40.7 хувь нь бүрэн дунд боловсролтой иргэд эзэлж байна.

Мөн  41.4 хувь нь 25-34  насныхан байгаа нь залуучууд, эмэгтэйчүүдэд зориулсан ажлын байр бий болгох нь чухал гэж орон нутгийн удирдлагууд үзэж байна. Иймд ИТХ-ын V хуралдаанаар “Эрдэнэтчүүд эрдэнэтчүүддээ хайртай” дэд хөтөлбөр баталж ажилгүй иргэдийг ажлын байраар хангах зорилт дэвшүүллээ. Үүний хүрээнд өрхийн гишүүдээс нь  хэн нь ч ажил эрхэлдэггүй 2820  өрх айлыг судалж ажилд зуучлах, хөдөлмөрт бэлтгэх, мэргэжлийн ур чадвар олгоход дэмжлэг үзүүлэхээр болов.

Мөн хөдөлмөрийн биржийн цахим сан бүрдүүлж иргэдийг мэдээллээр шуурхай хангаж ажлын байранд зуучлах зэрэг 23 арга хэмжээ хэрэгжүүлэхээр уг дэд хөтөлбөрт туссан байна. Дэд хөтөлбөр 2017-2020 он хүртэл  хэрэгжинэ.  

Б.Оюун-Эрдэнэ

 

相关新闻