Улаанбаатар хотын гурав дахь нүхэн гарц ашиглалтад орлоо
МОНГОЛЫН МЭДЭЭНарны замыг 19 дүгээр хорооллын арын замтай холбох 1.5 км авто зам, 58.18 урттай метр төмөр бетон гүүр, төмөр зам доогуур Нарны замтай холбогдсон 22 метр урттай нүхэн гарц ашиглалтад орлоо.
Эл зам ашиглалтад орсноор Нарны зам болон Дунд голын замд ирэх ачаалал цагт 800 машинаар, харин 19 дүгээр хорооллын арын замын ачаалал 20-30 хувиар буурах юм байна. Хан-Уул дүүргийн замуудын нэвтрүүлэх чадварыг сайжруулж, хотын баруун хэсгийн замын хөдөлгөөний урсгалыг нэмэгдүүлснээр төвийн хэсгийн авто машины хөдөлгөөний ачааллыг бууруулна гэж тооцоолжээ. Шинээр барьсан 1.5 км замын зорчих хэсэг нь хоёр эгнээтэй, 7 метр өргөн ажээ. Мөн замын нийт урт дагуу явган хүний зам, ногоон байгууламж, бүрэн гэрэлтүүлэгтэйгээс гадна гурван метр өргөн дугуйн замаас бүрджээ.
Б.Заяа