Орхон аймаг “Ногоон хөгжлийн бодлого”-той болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-03-07 14:25:04
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймаг  “Ногоон аймаг” болох зорилтын хүрээнд “Ногоон хөгжлийн бодлого”-оо боловсруулахаар ажиллаж байна.

2014 онд УИХ-аар батлагдсан “Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлого”, 2016 оны нэгдүгээр сард батлагдсан “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилт 2030” бодлогын бичиг баримтыг үндэслэн таван аймаг “Ногоон аймаг” болох зорилт дэвшүүлж БОАЖЯ-тай хамтран бодлогоо боловсруулсан байна.

Харин Орхон аймаг бодлогын бичиг баримтаа боловсруулахаасаа өмнө “Ажлын хэсэг”-т ажиллаж буй төрийн болон төрийн бус байгууллага, иргэдэд “Тогтвортой хөгжил”, “Ногоон хөгжил”-ийн талаар мэдээлэл хүргэх зорилгоор сургалт зохион байгууллаа. Сургалтыг АЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, “Эко хөгжлийн алхам” ТББ, “Байгаль орчин, Тогтвортой хөгжил судлалын төв” ТББ-тай хамтран явуулсан юм. Сургалтыг  “Байгаль орчин, Тогтвортой хөгжил судлалын төв” ТББ-ын зөвлөх, доктор Б.Эрдэнэчимэг удирдаж дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, байгаль цаг уурын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийн талаарх олон мэдээллийг хүргэлээ.

Ногоон хөгжил гэдэг нь мод тарих төдийхөн биш гэдгийг олон талаас нь тайлбарласан үр дүнтэй сургалт боллоо гэж сургалтад хамрагдагсад хэлж байлаа.

Б.Оюун-Эрдэнэ

 

 

相关新闻