Маргааш ихэнх нутгаар хүйтэн байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2017-03-10 10:06:19

Улаанбаатар/МОНЦАМЭ/.Энэ сарын 11-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи 11-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна.  Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 7-12 градус,  Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна. Маргааш ихэнх нутгаар хүйтэн байна хэмээн Ус цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.

相关新闻