Цагдаагийн албан хаагч бүр анги даан ажиллаж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ Хөвсгөл аймгийн хэмжээнд он гарсаар хулгай дээрмийн шинжтэй 6 хэрэг гарсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байгаа тул аймгийн Цагдаагийн газраас гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тодорхой үе шаттай зохион байгуулж эхэлээ.
Ялангуяа Мөрөн суманд гарч буй хулгай дээрмийн хэрэгт насанд хүрээгүй хүүхдүүд холбогдож байгаа учраас цагдаагийн албан хаагчид сургуулийн сурагчидтай хамтран ажиллаж байна. Тодруулбал Мөрөн суманд үйл ажиллагаа явуулдаг сургууль бүрт нэг сар хамтран ажиллах гэнэ. Энэ үеэр цагдаагийн албан хаагч тус бүр нэг ангийг даан ажиллаж гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл, зөвлөгөө өгч байна.
Цагдаагийн албан хаагчид энэ сард Мөрөн ахлах хоёрдугаар сургууль дээр ажиллаж байгаа бөгөөд цаашид сар бүр нэг сургуульд ажиллах ажээ.
Б.Гантуяа