Энэ жил 22 худаг шинээр гаргана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/. Уст цэг шинээр гаргах ажлын хүрээнд энэ жил Дорноговь аймгийн ЗДТГ-аас сумдад нийт 22 худаг гаргахаар төлөвлөж үүнд сумдын Орон нутгийн хөгжлийн сангаас 225 сая төгрөг зарцуулахаар болжээ.
Одоогийн байдлаар албаныхан худаг ус гаргах газруудын байршил, эдийн засгийн тооцоолол зэргийг судалж буй бөгөөд энэ долоо хоногт багтааж тендер зарлах гэнэ.
Тендер зарласнаас хойш 45 хоногийн хугацаанд гүйцэтгэгч компанийг тодруулж гэрээ хийх аж. Харин аймгийн төсвөөр Хатанбулаг, Эрдэнэ сумын хоёр заставт худаг гаргахаар төлөвлөсөн аж.
Х.Эрдэнэбулган