Хүүхэд хөгжлийн ордон ирэх сард ашиглалтад орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул /МОНЦАМЭ/ Тус аймгийн төв Дархан хотод баригдаж байгаа "Хүүхэд Хөгжлийн Ордон"-ы барилгын ажлын гүйцэтгэл 90 хувьтай үргэлжилж байна.
Аймгийн Засаг дарга С.Насанбат, аймгийн ЗДТГ-ын холбогдох хэлтсийн удирдлагуудын хамт уг барилгын ажлын явцтай танилцлаа. Тус бүтээн байгуулалтын ажлыг аймгийн барилгын угсралт, засварын “Минж Проперти” ХХК-ийн гүйцэтгэж байгаа уг барилгын ажил 90 хувьтай явагдаж байна гэж гүйцэтгэгч компанийн удирдлагууд танилцууллаа.
Энэхүү “Хүүхэд хөгжлийн ордон”-ы барилгыг аймаг болон “Дэлхийн зөн” ОУБ-ын нийт 803 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа юм байна. Үүнд: “Дэлхийн зөн” олон улсын байгууллага 30-40 сая төгрөгийн тоног төхөөрөмж мөн номын сан, урлаг заалыг бүрэн тохижуулж өгөхөөр болсон. Тогтвортой байдлыг хангаж хүндээ хүрсэн үйлчилгээг эрхэмлэж ажиллах энэхүү ордоны бүтээн байгуулалтын ажил ирэх сарын 25 гэхэд бүрэн дуусах ажээ.
Ордонг иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу аймгийн Засаг дарга С.Насанбатын санаачлагаар хуучин Дарханы нутаг дэвсгэрт амьдарч байгаа хүүхэд багачуудын авъяас чадварын нээж хөгжүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв болсон өнгөрүүлэх ордонг бий болгохоор төлөвлөж зураг төслийг нь 2015 онд хийжээ.
Б.Норовсамбуу