Даамын дэлхийн аварга Э.Хүслэнгийн нэрэмжит тэмцээн эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-03-18 20:40:37

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сурагч өсвөр үеийн дэлхийн аваргын хос алт, мөнгөн медальт Э.Хүслэнгийн нэрэмжит өсвөрийн даамчдын олон хотын нээлттэй тэмцээн Сайншанд хотын Хүүхдийн ордонд эхлэв.

Тэмцээнд Улаанбаатар  хотын Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргээс гадна Дорноговь, Өмнөговь, Орхон, Сэлэнгэ, Говьсүмбэр, Хэнтий, Өвөрхангай, Баянхонгор аймгийн  даамчид охид хөвгүүд таваас долоо, наймаас арав,, 11-13, 14-16 насны  ангилалд  авьяас чадвараа сорин  өрсөлдөж байна. Тэмцээний  шилдгүүд энэ сарын 19-нд тодорно.

Тэрээр 2016 оны 11 дүгээр сард Турк Улсын Измир хотноо болсон өсвөр, залуучуудын даамын ДАШТ-ий блиц төрлийн тэмцээний  11 хүртэлх насны охидын ангилалд аваргалсан.

Х.Эрдэнэбулган

相关新闻