Дорноговьчууд пауэрлифтингийн аваргаа тодруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/. Энэ сарын 17-нд Дорноговь аймгийн Пауэрлифтингийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн Сайншанд хотноо болж аваргууд тодорлоо.
Таталт, шахалт, суултын үндсэн төрлүүдээр зохиогдсон тэмцээнд дөрвөн багийн 40 гаруй тамирчин таван жингийн ангилалд шилдгүүдээ тодруулахад 66 кг-д Э.Галбаяр, 74 кг-д О.Батсайхан, 83 кг-д Б.Анхбаяр, -93 кг-д Б.Авирмэд, +93 кг-д Б.Үүрцайх нар аваргын алтан медаль хүртэв.
Багийн нийлбэр дүнгээр Ч.Энхбат, О.Гантөмөр дасгалжуулагчтай Сайншанд сумын “Классик жэм” клубын баг шалгарлаа.
Тус аймгийн Биеийн тамир, спортын газар, “Классик жэм”, “Хангарьд” фитнэсс клубүүдтэй хамтран зохион байгуулсан Пауэрлифтингийн аварга шалгаруулах тэмцээний шилдгүүд, улс бүсийн уралдаанд оролцох эрхтэй болов.
Х.Эрдэнэбулган