Дорноговьд ноолуурын үнэ өсчээ 

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2017-03-19 10:45:31


Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн малчид ямаагаа самнаж эхэллээ. Тус аймаг 2016 оны мал тооллогын  нэгдсэн дүнгээр 812.2 мянган ямаа тоолуулсан бөгөөд нэг сум дунджаар 50-аас 60 мянган ямаатай аж.

Харин ноолуур худалдан авдаг компани аж ахуй нэгжүүд малчдаас нэг кг ноолуурыг  дунджаар 70-аас  80.000 орчим мянган төгрөгөөр тооцож худалдан авч байгаа нь өмнөх оныхоос 10-аас 20 мянган төгрөгөөр өссөн үзүүлэлтэй байна.

Сайншанд сумын төвөөс баруун хойш 90 км-т байдаг Сайхандулаан сумын малчид энэ жил 60 гаруй мянган ямаа самнах бөгөөд нийт 20 орчим  тонн ноолуур худалдан борлуулах боломжтой гэж сумын Засаг дарга Б.Эрдэнэжаргал ярив.

Дашрамд дурдахад  “Говь” компани 2016 оны хавраас эхлэн тус аймгийн Дэлгэрэх сумаас нэг кг ноолуурыг  59.500 төгрөгөөр худалдан авч байсан.

Ноолуурын үнэ өсөхөд валютын ханшны өөрчлөлт, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн эрэлт хэрэгцээ ихэд нөлөөлж байгаа аж.

Х.Эрдэнэбулган

相关新闻