Ажилгүй иргэдийн тоо 27.2 хувиар өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-03-19 15:18:35

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ЗДТГ-ын Статитсикийн хэлтсээс 2017 оны хоёрдугаар сарын нийгэм эдийн засгийн үзүүлэлтийг гаргалаа.

Үзүүлэлтээс харахад Хөдөлмөрийн  хэлтэст  бүртгүүлсэн  ажил  хайгч  иргэд  2017  оны  эхний  хоёр сард  1705 байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 27.2 хувиар 2016 оны жилийн эцсийн дүнгээс 13.4 хувиар тус  тус  өссөн   аж.

Бүртгэлтэй  ажилгүй  иргэдийн  889  буюу  52,1  хувийг  эмэгтэйчүүд  эзэлж, өмнөх  оны  мөн  үеийнхээс  4.7  пунктээр  буурсан.

Мөн  бүртгэлтэй  ажилгүй  иргэдийн боловсролын  түвшинг харахад 41.4  хувь нь бүрэн дунд, 24.3 хувь нь дээд, 11.1 хувь нь бүрэн бус  дунд,  10.6  хувь  нь  тусгай  дунд,  9.8  хувь  нь  техник  болон  мэргэжлийн,  1.9  хувь  нь  бага, 0,4 хувь нь магистр/докторын, 0.5 хувь нь боловсролгүй иргэд эзэлж  байна.

Хүн ам хамгийн их төвлөрсөн Сайншанд суманд л гэхэд Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлгүй, ажилгүй 717 хүн  буй аж.

Ялангуяа их, дээд сургууль төгссөн зарим иргэдийн хувьд  эзэмшсэн мэргэжилд нь тохирох ажлын байр ховор, орон тоо гарсан ч цалин хангамж бага, танил тохой татаж ажилд орох шаардлага их байдаг нь  ажилгүй байх нөхцлийг бүрдүүлдэг байна.

Х.Эрдэнэбулган

相关新闻