Түргэн тусламжийн дуудлага 5.4 хувиар буурав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-03-21 12:34:48

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн ЗДТГ-ын Статитсикийн хэлтсээс 2017 оны хоёрдугаар сарын нийгэм эдийн засгийн үзүүлэлтийг гаргалаа.

Шинэ он  гарснаас хойш тус аймгийн эрүүл мэндийн байгууллагуудад түргэн  тусламжийн  дуудлага  3.5  мянган  удаа  гарсны  0.6  мянга  буюу  17.1  хувь  нь  алсын дуудлага  байв.

Өмнөх  оны  мөн  үетэй  харьцуулбал  нийт  түргэн  тусламжийн  дуудлага  5.4 хувиар буурч, алсын дуудлага адил хэмжээнд байгаа аж.

Түргэн тусламжийн дуудлага буурч байгаа нь иргэд эрүүл мэнддээ анхаарч өвдсөний дараа бус тодорхой хэмжээнд урьдчилан сэргийлдэг болсон, эрүүл мэндийн байгууллагууд шаардлагатай эмнэлгийн үйлчилгээг боломжийнхоо хэрээр хүргэж байгаа зэрэг олон эерэг өөрчлөлттэй хобоотой аж.

Дашрамд дурдахад хоёрдугаар сарын  байдлаар аймгийн хэмжээнд 63.4  мянган  хүнд  амбулаторийн  үзлэг  хийсэн  нь  өмнөх  оны мөн  үеэс  6.9  хувиар  нэмэгдсэн аж.

Х.Эрдэнэбулган

 

相关新闻