“МАК” ХХК нутгийн иргэдэд давуу боломж олгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дахь Хөх цавын шохойн цементийн үйлдвэрийг ашиглалтад оруулж байгаа “МАК” ХХК Даланжаргалан сумаас 30-50 хүнийг ажлын байранд бүртгэж ажиллуулж байна.
Үүнээс гадна тус компани орон нутагт нь үйл ажиллагаа явуулж буй учраас нутгийн иргэдэд давуу эрх олгож үйлдвэрийн тусах ажилтан, тогооч, үйлчлэгч зэрэг ажилд тодорхой тооны хүмүүсийг ажлын байраа хангаж байгаа нь компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд цаг олсон үр дүнтэй ажил боллоо гэж нутгийн иргэд ярив.
Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхлэхээр 600-700 гаруй ажлын байр шинээр бий болох бөгөөд үүнд нутгийн иргэд тодорхой тоогоор давуу эрхтэй ажиллах боломж цаашдаа гарах аж.
Х.Эрдэнэбулган