Мөнгөний нийлүүлэлт 1.3 хувиар буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2015-10-21 17:22:56

Мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн оны мөн үеэс 1.3 хувиар буурч, 9 их наяд 938.7 тэрбум төгрөгт хүрсэн байна.

 Мөнгөний нийлүүлэлтийн 52.1 хувийг төгрөгийн хадгаламж,  21 хувийг гадаад валютын хадгаламж бүрдүүлжээ. Хадгаламжийн хувьд нийт үлдэгдэл 7 их наяд 828.4 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 4.4 хувиар өссөн байна. Түүнчлэн иргэд гадаад валютын хадгаламжийг илүүд үзсэн хэвээр байгаа бөгөөд  өмнөх саруудаас  2.7 хувиар нэмэгджээ.

Б.Заяа

相关新闻