Шилдэг волейболчид Баянхонгорт ур чадвараа сорино
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Волейболын идэрчүүдийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-наас ирэх дөрөвдүгээр сарын 01-ний өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулна.
Энэ удаагийн тэмцээнд таван бүсээс шалгарсан эрэгтэй 16, эмэгтэй 16 баг оролцох бөгөөд тэд тус бүртээ дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөх юм. 2017 оны УАШТ-ийг Монголын волейболын холбоо, Баянхонгор аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулна.
Д.Өлзий