Нийтийн тээврийн цахим төлбөрийн системтей холбоотой асуудлыг хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭММаргааш НИТХ-ын ээлжит бус 6 дугаар хуралдаан болно.
Хуралдаанаар их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, оюутанд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгох, цэнэглэх, ашиглах журам, Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн карт олгох журмыг хэлэлцэх аж. Мөн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх журам, нийтийн тээврийн машин цагийн зардлын тариф батлах тухай асуудлыг хэлэлцэж батлах юм байна.