Маргааш 16.00 цагт гамшгийн дохио дуугарна

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2017-03-22 12:28:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Засгийн газраас жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногт “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэр гарсан. Маргааш гамшгийн дохио дуугарах өдөр.

Дээрх тогтоолын дагуу маргааш “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг анх удаа тэмдэглэж буй онцлогтой ч уламжлалт дохиогоо өгнө.  Маргаашийн  16:00 цагт улс орон даяар гамшгийн дуут дохио дуугарч, иргэд, байгууллагууд зарлан мэдээллийн дадлага сургуулилт зохион байгуулах юм. Энэ өдөр иргэд, байгууллага, хамт олныг идэвхтэй оролцохыг ОБЕГ-аас анхааруулж байна.

Ж.Батсайхан

相关新闻