Цаг агаар хүйтрэхийг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-03-22 13:39:34

Дорноговь /МОНЦАМЭ/.Хаврын урин дулаан цаг ирж байгаа ч энэ сарын 23-нас 24-нд  Дорноговь аймгийн ихэнх нутгаар цас орж, хүйтрэх төлөвийг Дорноговь аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албанаас гаргалаа.

Дээрх хугацаанд тус аймгийн нийт нутгаар  салхи секундэд 14-16 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч явган шуурга шуурч агаарын температур хүйтрэх аж.

Тиймээс малчид, иргэд мал сүргээ ойрхон бэлчээх, бага насны хүүхдийг хараа хяналттай явуулахыг  онцгойлон анхааруулж буй.

Х.Эрдэнэбулган

相关新闻