Ирэх оноос чөлөөт бөх 10 жинд барилддаг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-03-22 15:55:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /ДБНХ/ дүрэмд өөрчлөлт оруулж 10 жинд аваргаа тодруулж байх шийдвэр гаргаснаа мэдэгдлээ.

Чөлөөт бөхийн найман жинг өөрчлөн 10 болгох, мөн тамирчид хоёр өдөр барилддаг системд шилжих юм. ДБНХ-ны дүрэмд өөрчлөлт оруулах тухай төслийг Удирдах зөвлөлийн хурлаар оруулан баталсан бөгөөд тамирчид шинэчилсэн жингээр 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс барилдаж эхлэнэ. Харин шинэ жингийн ангилалыг энэ жилийн ДАШТ-ий өмнө албан ёсоор зарлана.

Мөн хоёр өдөр барилдах дүрмийг энэ оны долдугаар сард болох Европын залуучуудын АШТ, есдүгээр сард болох залуучуудын ДАШТ-д хэрэгжүүлэн туршина. Хэрэв амжилттай болж байвал 2018 оны нэгдүгээр 1-нээс албан ёсоор батлах юм. Бөхчүүд тэмцээн эхлэх өглөө жингээ үзүүлж, хоёр дахь өдөр нь +2 кг илүү байж болно хэмээн заажээ.

Д.Өлзий

相关新闻