ОХУ-ын дуучныг “Евровидение” наадамд оролцуулахгүй гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГИрэх 5 дугаар сарын 9-13-ны өдөр болох "Евровидение" дууны наадамд ОХУ-ыг төлөөлж Юлия Самойлова гэх хөгжлийн бэрхшээлтэй дуучин бүсгүй оролцохоор сонгогдоод байсан юм. Гэвч 3 дугаар сарын 22-ны өдөр Украины Аюулгүй байдлын алба ОХУ-ын дуучин бүсгүйг 3 жилийн хугацаанд тус улсын хилээр нэвтрүүлэхгүй хэмээн мэдэгдлээ.
“Евровидение” наадам нь 1959 оноос эхлэн жил бүр болж ирсэн бөгөөд тэргүүлсэн улс дараа жилийн тэмцээнийг зохион байгуулах эрхийг авдаг аж. 2016 онд тус наадамд Украины дуучин Джамалла “1944” дуугаараа тэргүүлснээр 2017 оны “Евровидение” наадам Украин улсын Киев хотноо болж байв.
Өдгөө 28 настай дуучин бүсгүй Юлия Самойлова 13 насандаа золгүйгээр суугаа болсон ажээ. Гэвч хүчирхэг хоолойтой дуучин бүсгүйг “Евровидение” наадамд амжилт гаргана гэдэгт Оросын ард түмэн итгэлтэй байсан юм. Украины энэхүү шийдвэрийг ОХУ-ын эсрэг авч буй нэгэн хориг хэмээн шинжээчид дүгнэж байна.
Дашрамд дурдахад дэлхий дахинд 600 сая үзэгчтэй уг наадам нь дуу хөгжмийн томоохон наадмын тоонд зүй ёсоор багтдаг юм. Та бидний сайн мэдэх “ABBA” хамтлаг, дуучин Селион Дион гэх мэт дэлхийн хэмжээний одууд уг тэмцээнээс төрөн гарчээ.
Москва хот
Л.Нандинцэцэг