Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ түрүү авахад ганцхан алхам ойртлоо
МОНГОЛЫН МЭДЭЭУлаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн гуравдугаар сарын башёгийн 14 дэх өдөр озэки Тэрүнофүжи, озэки цолоо алдаад байсан Котошёогикүг давснаар 13 даваа, нэг унаатай болж тэргүүлэгч бөхөөр тодроод байна.
Харин нэг ч унаагүй 12 давсан шинэ аварга Кисэносато 13 дахь өдөр 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадоржид унасан юм. Энэ барилдаанд Кисэносато зүүн мөрөндөө гэмтэл авсан бөгөөд өнөөдөр 71 дэх Их аварга Какүрюү М.Анандад өвдөг шороодож 2 унаатай болов. Маргааш буюу 15 дахь өдрийн барилдаанд шинэ Их аварга, озэки хоёрын хэн нь даваагаа ахиулж, энэ башёд түрүүлж Японы Эзэн хааны цомын эзнээр тодрох нь тодорхой болох юм.
Д.Өлзий