Ойрын өдрүүдэд өдөртөө бага зэрэг дулаарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Нутгийн зүүн хагаст өнөөдөр хүйтэн салхитай байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлэв.
2025 оны 10 дугаар сарын 27-31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.
Энэ сарын 28-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас, 29-нд Алтай, Хэнтийн уулархаг нутаг болон Алтайн өвөр говиор, 30-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Өдөртөө бага
зэрэг дулаарч Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр шөнөдөө -20-25
градус, өдөртөө -2-7 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг
нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -14-19
градус, өдөртөө +3-2
градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -1-6 градус хүйтэн,
өдөртөө +8+13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -7-12 градус хүйтэн, өдөртөө
+2+7 градус дулаан байна.
Ulaanbaatar