Самбо бөхийн дэлхийн цомын тэмцээнд манай тамирчид амжилттай оролцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТЭнэ сарын 24-26 –ны өдрүүдэд Москва хотын Лужникийн цэнгэлдэх хүрээлэнд зохиогдсон Самбо бөхийн дэлхийн цомын тэмцээнд дэлхийн 29 орны 300 баг тамирчид оролцов.
Тэмцээнд манай улсаас Ж.Баярсайхан дасгалжуулагчтай баг тамирчид амжилттай оролцов. Алдар спорт хорооны тамирчин Г.Мөнхбат 57 кг жинд хүрэл, 62 кг жинд Р.Цэдэн-Иш хүрэл, байлдааны самбо 90 кг Б.Тэмүүжин, +100 кг жинд Москвагийн Цэргийн их сургуулийн сонсогч Г.Гантулга нар тус тус хүрэл медаль хүртжээ.
Тэмцээний үеэр зохиогдсон Олон улсын шүүгчийн сургалтанд МУ-ын Гавъяат тамирчин Х.Батхишиг, дасгалжуулагч Ж.Баярсайхан, Олон улсын хэмжээний мастер Д.Ганзориг нар оролцов.
Москва хот. А.Огторгуймаа