Малын сэг, зэмийг устгаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-03-30 11:42:15

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ерөө суманд өнгөрсөн өвөл цас ихтэй байснаас мал өвөлжихөд хүндрэл учирч их хэмжээгээр мал хорогдсон байна.  

Энэ байдалтай холбогдуулан тус сумын Засаг даргын 56 тоот захирамж гарч “Малын сэг, зэм устгах, ариутгал халдваргүйжүүлэлт”-ийг гүйцэтгэх ажлын хэсгийг байгуулжээ. Тус ажлын хэсгийнхэн ажилдаа орж сумынхаа 1 ,2-р багийн “Гахайн гарам”, “Намагтай тохой”, “Ягаан толгой”, “Арал”, “Цагаан овоо”, “Карнико”, “Жаргалантын тохой”, “Гэрэлт хайлааст”, “Тасаг” зэрэг газрууд болон Ерөө голын эрэг, сумын төвийнхөө гудамж дагуух малын сэг зэмийг түүж зөөвөрлөх ажлыг зохион байгуулсан байна.

Энэ ажилд сумын цэцэрлэг, сургууль, эмнэлэг, соёлын төв гэсэн төр төсвийн байгууллагууд, мөн төсвийн байгууллагуудын галч нар 1, 2 – р багийн иргэд хамтран ажиллажээ. Тус ажлын хүрээнд нийт 54 үхэр, 28 хонь, 15 ямаа, гурван нохойны сэг зэмийг зөөн тээвэрлэж, устгасан байна.

Ч.Отгонцэцэг

相关新闻