Огцом дулаарч шар усны үер бууж болзошгүйг анхааруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон/МОНЦАМЭ/ Өнөөдрөөс эхлээд дөрөвдүгээр сарын дөрвөн хүртэл Орхон аймагт цаг агаар эрс дулаарч шар усны үер үүсч болзошгүйг Онцгой байдлын газар, Ус цаг уур, орчны шинжилгээний алба анхааруулж хэвлэлийн бага хурал хийлээ.
Огцом дулааралтаас үүдэж шар усны үер их үдийн үед уулнаас гэнэт буудаг гэнэ. Иймд бага насны хүүхдийг хараа хяналтгүй үлдээх, гадаа тоглуулахгүй байхыг онцгойлон анхааруулсан юм.
2013 оны 4 дүгээр сарын 11-нд 12 хэм хүртэл дулаарч шар усны үер бууж Их-Залуу, Уртын гол багт олон айл усанд автаж Говил багийн нутаг дэвсгэрт нэг иргэн мөн суудлын автомашинд зорчиж байсан 2 иргэн шар усны үерт амь насаа алдаж байсан юм.
Б.Оюун-Эрдэнэ