Дулаан харын баяжуулах үйлдвэр үйл ажиллагаагаа сэргээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2017-04-03 12:19:07

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. 2014 онд ашиглалтад орсон ч үйл ажиллагаагаа түр зогсоогоод байсан "Дулаан хар”-ын баяжуулах үйлдвэр үйл ажиллагаагаа дахин  явуулах болсон талаар Баян-Өлгий аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших цайр, хар тугалгын уурхайг түшиглэн барьсан уг баяжуулах үйлдвэрийг энэ жилээс ашиглалтад оруулах асуудлыг БНХАУ-ын Чи Хуа группын охин компани болох "Юүшэнгминг” ХХК-нийн гүйцэтгэх захирлаар ахлуулсан төлөөлөгчид аймгийн Засаг дарга А.Гылымхантай  уулзах үеэр тохирсон байна.

Үйл ажиллагаагаа явуулах явцад орон нутгаас ажилтан авч ажиллуулахыг аймгийн удирдлага санал болгожээ.

"Дулаан хар" баяжуулах үйлдвэр нь жилд 300 мянган тонн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд баруун бүсэд томоохонд тооцогдох үйлдвэр юм.

Уг үйлдвэр ашиглалтад орсноор Баян-Өлгий аймгийн хувьд хамгийн тулгамдсан асуудал болоод байгаа ажлын байрны хомсдлыг бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ гэж хүлээгдэж байна.  

Ө.Нурболат

相关新闻