Орхон аймагт 3000 сонгогч саналаа өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-04-03 16:47:01
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Өнгөрсөн ням гарагт болсон Ардчилсан намын дотоод сонгуульд Орхон аймагт 3600 сонгогч бүртгэгдсэнээс 3000 нь санал хураалтад оролцжээ.

Аймгийн Ардчилсан намын даргаар Дашзэвэгийн Алтанхуяг сонгогдлоо. Түүнийг эрдэнэтчүүд “Зэс Эрдэнийн хувь” ХК-иар нь сайн танина. Тэрээр  “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн исэлдсэн овоолгыг ашиглах үйлдвэр байгуулахаар олон жил ярьж байгаа юм. 2016 оны УИХ болон Орон нутгийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж байсан юм. 

Харин Баян-Өндөр сумын Ардчилсан намын даргад 1515 хүний саналаар  Д.Ганболд ялалт байгуулсан бол Жаргалант сумын Ардчилсан намын даргад н.Эрдэнэбаяр ганцаараа нэр дэвшиж шууд сонгогдлоо.

Дашрамд дурдахад, Ардчилсан намын Үндэсний бодлогын хороонд 46,47,48  дугаар тойргоос 15 хүн сонгогдсон байна.

Б.Оюун-Эрдэнэ

 

相关新闻