Ой тогтоолтын УАШТ-д 110 тамирчин оюун ухаанаа сорьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dusem11@yahoo.com
2017-04-04 11:12:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Монгол-Японы төвд Монголын оюун ухааны академиас долоо дахь жилдээ ой тогтоолтын Монгол Улсын аварга шалгаруулах оюуны спортыг тэмцээний урьдчилсан шатнаы тэмцээн эхэллээ.

Энэ удаа бага, дунд, насанд хүрэгчид гэсэн гурван насны ангилалд ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдөж сүүлийн шатанд өрсөлдөх 56 тамирчин тодрох юм. Харин сүүлийн шатны шалгаруулалт дөрөвдүгээр 18,19-ний өдөр болно.

Тэмцээн нь нэр-зүс царай, тооны марафон, хийсвэр зураг, дуут цифр, олон багц хөзөр, түүхэн үйл явдал, багананд өгөгдсөн үгс, хурдны хөзөр зэрэг харааны болон сонсголын ой тогтоолтын шалгасан 10 төрлөөр өрсөлдөнө.

Оюуны спортын тэмцээн нь тогтоох чадвараа хөгжүүлж сурах арга барилыг эзэмшсэн хүүхэд, залуусыг дэмжих, хүн бүр оюуны чадамжаа дээд зэргээр ашиглах боломжтой гэдгийг харуулах, олон улс, тив, дэлхийн тэмцээнд оролцож эх орныхоо нэрийг дэлхийн түвшинд гаргасан шилдгүүдийг тодруулах зорилготой билээ.

Тус тэмцээнийг ивээн тэтгэгчээр оюуныг дэмжигч Мастер минд  ХХК нь дэлхийд үнэлэгдэх оюуны спортын тамирчдыг бэлтгэн хүүхэд, залуусыг дотоод, гадаадын тэмцээнд оролцон өөрийгөө сорих боломжийг олгосоор байгаа юм.

Тухайлбал, тус компани дотооддоо 66 тэмцээн зохион байгуулж 4300 гаруй тамирчин өрсөлдөж байна. Монгол улсын хувьд олон улсын чанартай 42 тэмцээнд тамирчдыг бэлтгэн оролцуулж  нийт 607 медаль хүртсэн амжилтаар Монгол Улсаа, монгол хүний оюуны чадавхийг таниулан, сурталчилсаар байна.

Д.Өлзий

相关新闻