Хөвсгөлд анхны бороо орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-04-04 15:30:23

Хөвсгөл\ МОНЦАМЭ\ Хөвсгөл аймгийн Мөрөн суманд өнгөрсөн шөнө 0,0-1,0 мм хур тунадас орж, зарим газарт анхны бороо орлоо. Гэвч ихэнх нутгаар цаг уурын ажиглалтын талбай буюу сумандаа 0-21 см цасан бүрхүүлтэй байна.

Харин өнөөдөр ихэнх нутгаар бороо цас холилдон орж байна. Энэ жилийн хувьд бороо оройтож орж байгаа гэнэ. Өмнөх жилүүдэд ихэвчлэн 3 сарын дундуур анхны бороо орж байжээ. Тус аймгийн Цэцэрлэг болон Баянзүрх, Улаан-Уул, Цагааннуур, Рэнчинлхүмбэ зэрэг сумуудад цас ихтэй, зудтай хаваржилт хүндэрсэн байна. Хаваржилт хүнд байгаа дээрх суманд цаашид цас, бороо нэмж орвол гарсан төл бойжиход бэрхшээл үүсэхээр байгаа ажээ.

 Б.Гантуяа 

相关新闻