Өрхийн амьжиргааг тодорхойлох судалгааны ажил 40 орчим хувьтай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/. Гуравдугаар сарын 31-нээс орон даяар эхэлсэн өрхийн амьжиргааг тодорхойлох судалгаа Дорноговь аймагт хэвийн үргэлжилж байна. Одоогоор судалгааны явц 40 орчим хувьтай байгаа аж.
Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд,Үндэсний Статистикийн хорооны даргын хамтарсан тушаалын дагуу гурван бүлэг 63 асуулгатай судалгааны маягтын асуултад иргэд үнэн зөв хариулах ёстой.
Тус аймгийн хэмжээнд 12700 өрх судалгаанд хамрагдах бөгөөд дээрх судалгааг аймгийн хэмжээнд 64 тоологч, 64 чиглүүлэгч, 28 гэрээт жолооч айл өрх тус бүрээр зохион байгуулан ажиллаж байна.
Гурван жил тутамд зохион байгуулдаг өрхийн амьжиргааг тодорхойлох дээрх судалгааг 2013 онд хийж айлуудыг 20 бүлэг түвшинд хувааж байжээ.
Харин энэ удаагийн судалгааг бүлэг түвшинд хуваахгүй тодорхой тоон илэрхийллээр үнэлэх аж.Судалгааг дөрөвдүгээр сарын 09-нийг хүртэл авах бөгөөд дараа нь мэдээллийг программд 20 хоног шивсэнээр ажил дуусна.
Х.Эрдэнэбулган