2016 оны мөнгөний бодлогыг хэлэлцэхийг дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаан эхэллээ.
Хуралдааны эхэнд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх нь зүйтэй гэсэн асуудлаар санал хураалт явуулсан юм. Ингэхэд 83,3 хувийн саналаар уг тогтоолын төслийг хэлэлцэхийг олонхи дэмжлээ.
Тус тогтоолын төслийн хэлэлцэх эсэх шатны хэлэлцүүлгийг чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хийсэн тул ийн санал хураалтаар үдээс хойшхи хуралдаан эхлэв.
Одоогоор Засгийн газраас өргөн барьсан "Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Б.Туул