Дан Коловын нэрэмжит тэмцээнд манай бөхчүүд хүч үзэхээр мордов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн Дан Коловын нэрэмжит тэмцээнд энэ эрэгтэйчүүдийн 57 кг-д МУГТ Э.Бэхбаяр, эмэгтэйчүүдийн 55 кг-д Б.Хатантуул, 75 кг-д Б.Цэцэгбаяр нар хүч сорин барилдахаар эх орноосоо мордлоо.
Энэ сарын 8,9-нд буюу ирэх амралтын өдрүүдэд Болгарын Русе хотод Дан Коловын болон Никола Петровын нэрэмжит олон улсын уламжлалт тэмцээн болох юм. Болгарын алдарт бөх Дан Коловын нэрэмжит уг тэмцээн 1962 оноос эхэлж энэ жил 55 дахь удаагийн тэмцээн болж байна. 41 орны 500-гаад тамирчин чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй болон сонгомол бөхийн нийт 24 жинд өрсөлдөх юм.
Д.Өлзий