Насны хишгийг 2100 гаруй хүн авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/.Монгол Улсын Засгийн газраас ахмад настнуудад “Насны хишиг” олгох шийдвэр гаргасан. Энэ сарын 03-ны байдлаар Дорноговь аймагт насны хишгийг 2179 хүн авахаас 2139 ахмад настан авчээ.
Харин 30-40 хүн аваагүй байгаа аж. Ахмад настны тэтгэмжийн мөнгийг нөхөн олгохгүй байх шийдвэр гарсан тул ахмадууд насны хишгийг олгох тухайн цаг үед амжиж мөнгөө авах учиртай гэнэ.
Засгийн газрын тогтоолын дагуу 65-69 настай ахмад 50 мянга, 70-79 настай ахмад 80 мянга, 80-89 настай ахмад 150 мянга, 90 ба түүнээс дээш настай ахмад 250 мянган төгрөгийг цагаан сар, улсын баяр үеэр тус бүр нэг удаа авах юм.
Х.Эрдэнэбулган