Нийт малын 42.8 хувь нь төллөжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Иххэт сум мичин жилийн өвлийг амжилттай давж хавартай золголоо. Тус сумын хэмжээнд нийт 139 мянган толгой мал өвөлжсөн бөгөөд одоогийн байдлаар бог мал төллөөд дуусах дөхжээ.
Сумын хэмжээнд нийт 63808 толгой хээлтэгч мал төллөхөөс 27366 мал төллөж мал төллөх явц 42.8 хувьд хүрсэн байна.
Малчид дөрвөн ботго, 129 унага, 139 тугал, 17196 хурга, 9898 ишиг хүлээн авсан аж. Цас багатай, хүйтний эрч сул өнөтэй сайхан өвөл болсон тул малчид өвч тэжээл худалдан авахгүй байгаа гэнэ.
Х.Эрдэнэбулган