Уралдаанч хүүхдийн эрх ашгийг хамгаалсан захирамж гаргалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил Хурдан морины уралдаанч хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс захирамж гаргасан байна.
Тэрээр энэхүү захирамжаараа Сэлэнгэ аймагт жил бүрийн 11-р сарын 01-нээс 5-р сарын 1-ийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд хүүхдээр хурдан морь унуулахыг хориглолоо. Мөн энэхүү 2017 оны 3-р сарын 29-ний өдрийн А/127 тоот захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг сумдын Засаг дарга нар, аймгийн Цагдаагийн газрын дарга Г.Эрдэнэбатад үүрэг болгожээ. Түүнчлэн холбогдох хууль тогтоомжийг ард иргад, ААН, байгууллагуудад сурталчилж ажиллахыг аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга П.Оюун, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Л.Зоригтбаатар нарт даалгасан байна.
Ч.Отгонцэцэг