Шүүгч, прокурорууд ярилцлага хийлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Баянгол дүүргийн прокурорын газрын хамтарсан уулзалт-ярилцлага болов.
Уулзалт ярилцлагад Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу, Баянгол дүүргийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Н.Энхтуяа, шүүгч Л.Оюунчимэг, А.Алтанхуяг, Ц.Дайрийжав, Л.Оюун, Ц.Мөнх-Эрдэнэ болон тус дүүргийн орлогч прокурор Т.Мөнхжаргал, шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан прокурор Х.Саран, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих туслах прокурор Б.Насанжаргал, хяналтын прокурор Н.Ням-Очир, Н.Дамбадаржаа, Д.Эрдэнэчимэг, Б.Нямханд, Б.Бямбадагва, Н.Нямжав, М.Мөнхцэцэг, Н.Мөнхцэцэг, Т.Оюунжаргал, Г.Хатанцэцэг, Б.Жаргал, Б.Долгион, А.Баясгалан, Э.Одончимэг, А.Намдаг, Г.Эрдэмбаатар, Б.Мэндсайхан, Ч.Бурмаа, Д.Мөнх-Эрдэнэ, Д.Энхбаяр нар оролцов. Уулзалт-ярилцлагаар шүүгч, прокурорууд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 58, 59, 60, 62, 68 дугаар зүйлийн зохицуулалтын талаар санал солилцлоо гэж тус шүүхийн ХМОНХХ-ээс мэдээллээ.
Ж.Батсайхан