2018 оны өвлийн олимпод уралдах цанын тамирчдад тэтгэлэг олгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-04-07 09:32:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Өчигдөр буюу пүрэв гарагт МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган “Пёнчан 2018” өвлийн олимпийн наадмын хөтөлбөрт хамрагдсан Үндэсний шигшээ багийн цанын тамирчин Ч. Отгонцэцэг, А. Энхтуул, Б. Ачбадрах, У. Батжаргал нарт ОУОХ-ны тэтгэлэг олгохоор хүлээн авч уулзав.

Тус тэтгэлэгт хөтөлбөр нь олимпийн эрх авах ур чадвартай, улмаар олимпийн наадмаас медаль хүртэх боломжтой тамирчдыг дэмжих зорилготой юм.

Энэ хөтөлбөрт тэшүүрийн спорт холбооны албан хүсэлтийн дагуу нэр дэвшигчдийн материалыг ОУОХ-нд илгээсэн боловч уг шалгаруулалт нь өмнөх өвлийн олимпийн наадамд оролцсон төрлийг оруулах шаардлага тавьсан учраас манай тэшүүрчид хамрагдаагүй байна. 

Тэтгэлэг авч буй тухайн тамирчид -Спорт холбоо- МҮОХ- ОУОХ-той дөрвөн талт гэрээ байгуулснаар дөрвөн сар тутамд нэг тамирчин 1800 ам.доллар, дасгалжуулагчид 1600 ам.доллар авах бол бэлтгэл хангагчид болон бэлтгэл цугларалтын зардалд 3200 ам.доллар олгож байх юм.

Д.Өлзий 

相关新闻