Жюү жицүгийн ДАШТ-д манай улсын 18 тамирчин хүчээ сорино
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Жюү жицүгийн насанд хүрэгчдийн болон, өсвөр үе, пара төрлийн 2017 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНЭУ-ын нийслэл Абу Даби хотноо энэ сарын 18-22-нд болно.
Тус тэмцээнд манай улсаас 18 тамирчин оролцохоор болжээ. Тодруулбал, Эрэгтэй төрөлд Д.Мөнхбаясгалан /хар бүсний ангилал/ 85 кг, М.Батбилэг /ягаан бүс/ 69 кг Б.Ариунцог /ягаан бүс/ 94кг, Ө.Эрдэнэбаатар /хөх бүс/ 56 кг, М.Даваадорж /хөх/ 69 кг, Б.Эрхбаяр /хөх/ 77кг, Г.Алтанбагана /хөх/ 94 кг, Г.Мягмар /хөх бүсний М2/ 77 кг, Б.Батмөнх /цагаан/ 56 кг, А.Гантүлхүүр /цагаан/ 69 кг-д тус хүч үзнэ.
Харин эмэгтэй төрлийн 62 кг-д А.Саранзул /Хөх бүс/, 70 кг-д Ц.Батцэцэг /ягаан/, Б.Хулан /хөх/ 70 кг-д тус тус хүчээ сорино. Өсвөр үеийн тамирчдаас Б.Шинэтулга 34 кг, Н.Мэндбаяр 73 кг, Б.Батхишиг 57 кг-д, пара төрөлд 69 кг-д А.Мөнхбат, 62 кг-д Б.Ууганхүү нар хүч, ур чадвараа сорих юм.
Д.Өлзий