Хууль эрх зүйн чиглэлээр долоо хоног бүр сургалт явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-04-07 21:19:12

Дорноговь /МОНЦАМЭ/. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2017 оныг “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээний жил” болгон зарлажээ. 

Жилийн ажлын хүрээнд Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал холбогдох байгууллагуудтай хамтран УИХ-аар шинээр баталсан хууль тогтоомжуудыг иргэд олон нийтэд хүргэх, хуулийн гаргалгааг тайлбарлах, иргэн, байгууллагын харилцааны эргэх холбоог сайжруулах, иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор тогтмол сургалт зохион байгуулж хэвшээд байна.

Сургалтыг энэ оны 03 дугаар сарын 23-наас тавдугаар сарын 25-ныг  дуустал долоо хоног бүр Сайншанд суманд  зохион байгуулж буй.

Дөрөвдүгээр сарын 07-ны сургалтаар ХЭҮК-ын орон нутаг дахь ахлах мэргэжилтэн Ч.Нандин-Эрдэнэ “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Хүний эрхийн тухай”, Эрүүл мэндийн газрын халдвар судлаач эмч Б.Энхзул “Элэгний B, С вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай”, аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Нандин-Эрдэнэ “Нийтийн сонсголын тухай” хуулийн үзэл баримтлал, хэрэгжилтийн талаар иргэдэд   мэдээлэл хүргэж, харилцан  ярилцав.

Х.Эрдэнэбулган

相关新闻