Алаг-Эрдэнэ сумыг нүүлгэн шилжүүлэх сургуулилтад 437 иргэн оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-04-09 16:48:42

Хөвсгөл \МОНЦАМЭ\ Онцгой байдлын ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг Хөвсгөл аймагт зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд газар хөдлөлтийн цагийн байдал зарлаж нүүлгэн шилжүүлэх дадлага сургууль болж 437 иргэн оролцлоо.

Сургуулийн хүрээнд иргэдэд гамшиг ослын үед бэлэн байх мэдлэг, мэдээллийг олгох зорилготой бөгөөд Алаг-Эрдэнэ сумын хөгжлийн бэрхшээлтэй 12 иргэн, ахмад 34, хүүхэд 39, төрийн албан хаагч 159, 51 тээврийн хэрэгсэлтэйгээр оролцож 61 түр обьектыг барьж байгуулсан байна. Энэ үеэр орон нутгийн иргэд идэвхитэй оролцож удирдлагууд ч сайн зохион байгуулж байгааг Хөвсгөл аймагт дадлага сургуулийн арга хэмжээг удирдаж байгаа ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр  хэлж байлаа.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль ирэх лхагва гарагт Алаг-Эрдэнэ суманд болох бөгөөд энэ үеэр 827 иргэнийг нүүлгэн шилжүүлэх урьдчилсан төлөвлөгөө гарчээ.

Б.Гантуяа 

相关新闻