Сүхбаатарчууд Орхон аймгийн тэргүүн туршлагаас судлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-04-11 08:36:21
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Сүхбаатар аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Орон нутгийн өмчийн газрын төлөөлөл Орхон аймагт ажиллаж туршлага судаллаа.

Энэ оны нэгдүгээр сараас Орхон аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ гадаад харилцааны албатай болсон бөгөөд гуравдугаар сарын 15-нд бизнес эрхлэгчдийн олон улсын форум зохион байгуулсан юм. Иймд олон улсын чанартай өдөрлөг чуулган зохион байгуулах арга барил, хөрөнгө оруулалт, төлөвлөлтийг хэрхэн хийх талаар хоёр тал санал солилцсон юм. Сүхбаатар аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга У.Амарзаяа хэлэхдээ, “Манай аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн гол зорилго нь хөдөө аж ахуйн чиглэлийн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх. Энэ зорилгыг биелүүлэхэд үйлдвэржилт хөгжсөн Орхон аймгаас сурах зүйл их бий. Ялангуяа орон нутгийн засаг захиргааны тэргүүн туршлагаас судлахыг хүсэж байна” гэсэн юм. Энэ үеэр “Эрдэнэт шинжлэх ухаан” технологийн парк хэтийн зорилго, үр дүнгийн талаараа мэдээлэл хийлээ.

Б.Оюун-Эрдэнэ

相关新闻