Энэ онд Яргуйт, Эрдэнэ, Баянцагаан багт газар олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-04-11 08:47:12
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Ц.Золбаяр газар олголт болон “Сум хөгжүүлэх сан”-ийн талаар мэдээлэл хийлээ.

Энэ оны газар нөхөн олголт тавдугаар сарын 15-аас эхлэх бөгөөд Яргуйт, Эрдэнэ, Баянцагаан багт  гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар олгохоор төлөвлөжээ.  Газрын тухай хуулийн 40.1.6 зүйл заалтын дагуу 2015 онд газар авсан иргэд 2017 оны 5 дугаар сарын 1-ний дотор хашаагаа барьж чадаагүй бол хураан авч нөхөн газар олголт хийгдэх юм. Өргөдлийн дарааллын дагуу 2012 оны 700-1000 дахь өргөдлийг шийдвэрлэх бөгөөд цаана нь шийдвэрлэх шаардлагатай 19070 өргөдөл үлдээд байгаа ажээ.

“Cум хөгжүүлэх сан” –аас эхний ээлжинд 197 сая төгрөгийн зээл олгоно. Уг зээл нь иргэнд 10 хүртэлх, аж ахуй нэгж, нөхөрлөл хоршоонд 15 сая хүртэлх төгрөгийн зээл олгох бөгөөд төсөлд хамрагдах иргэдийн хүсэлтийг тавдугаар сарын нэгнээс эхэлж авахаар болсныг хэллээ. 

Б.Оюун-Эрдэнэ

相关新闻