Аэробик гимнастикийн өсвөрийн шилдгүүдийг тодруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-04-12 12:18:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аэробик гимнастикийн өсвөр үеийн 13 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-нд болно.

 Монголын гимнастикийн холбооноос зохион байгуулдаг Тус тэмцээн 6-8, 9-11, 12-14, 15-17 насны ангиллаар олон улсын гимнастикийн холбооны 2017-2020 оны аэробик гимнастикийн дүрмийн дагуу явагдаж шилдгүүдээ тодруулна. Аэробик гимнастикийн спортоор хичээллэгч аймаг, орон нутаг, сум дүүргийн ЕБС-ийн бага, дунд, ахлах ангийн сурагч, байгууллага, клуб, төвийн тамирчид оролцоно.

Д.Өлзий

相关新闻