Орхон аймгаас анх удаа “Мөнгөн мод” цомын эзэн тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-04-12 14:42:52
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийн  “Уурхайчин” соёлын ордны “Эрдэнэт” дуу бүжгийн чуулгын уран бүтээлч, МУСТА М.Саруултөгс “Мөнгөн мод”-ны эзэн боллоо.

Тэрээр Монголын соёл, урлагийн салбарын оны шилдгүүдийг шалгаруулдаг “Мөнгөн мод” цомын “Биет бус өвийг өвлөн уламжлагч билиг авъяастан” –аар тодорсон юм. Хөөмийч, морин хуурч М.Саруултөгс АНУ-д болсон Олон улсын тэмцээнээс гранпри шагнал  хүртэж байсан бөгөөд монголын биет бусыг өвийг дэлхий нийтэд таниулж яваа нэгэн юм.

Энэ жилийн “Мөнгөн мод” арга хэмжээ тайз, дэлгэцийн шилдэг найруулагч, зураач, жүжигчин, дуучин, хөгжимчин, бүжигчин, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч гэсэн долоон номинациар шалгарууллаа.  Уг шагналыг Орхон аймгаас анх удаа М.Саруултөгс хүртлээ.

Б.Оюун-Эрдэнэ

相关新闻