Б.Ууганхүү Абу Даби-д хүчээ сорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-04-13 02:56:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Рио-2016” паралимпийн хүрэл медальт Б.Ууганхүү АНЭУ-ын Абу Даби хотноо болох пара жюү жицүгийн ДАШТ-д өрсөлдөхөөр лхагва гарагт эх орноосоо мордлоо. 

Пара жюү жицүгийн анх удаагийн ДАШТ энэ сарын 14-15-нд болно. Тус тэмцээний 62 кг-д паралимпийн хүрэл медальт Б.Ууганхүү, ОУХМ А.Мөнхбат 69 кг-д хүч ур чадвараа сорин тус тус барилдах юм.

Д.Өлзий

相关新闻