Чөлөөт бөхийн өсвөрийн УАШТ-н Ж.Мөнхбат аваргын нэрэмжит болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-04-14 00:44:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Чөлөөт бөхийн 2017 оны Монгол Улсын өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 24-27-нд “Буянт-Ухаа” спортын ордонд болно.

Энэ удаагийн УАШТ-ийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, “Мехико-1968” олимпийн наадмын мөнгөн медальт, ДАШТ-ий хүрэл медальт, Дархан аварга, гавьяат тамирчин Жигжидийн Мөнхбатын нэрэмжит болгон зохион байгуулах юм.

Монголын алдарт бөх Ж.Мөнхбат аварга чөлөөт бөхийн төрлөөр дэлхийн дэвжээнээс  анхны медалийг авчирсан Монгол Улсын анхны тамирчин болсон түүхэн үйл явдлын 50 жилийн ой энэ жил тохиож байгаа юм. Мөн олимпийн наадмаас анхны мөнгөн медаль хүртсэн монгол хүн болж байсан билээ.

Монголын чөлөөт бөхийн холбоо, “Хакүхо сан”-тай хамтран энэхүү хагас зуун жилийн ойн хүрээнд тус тэмцээнийг зохион байгуулж байна.

Д.Өлзийсайхан

相关新闻