“Монголиа Опен-2017”-д БНСУ-ын баг оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-04-14 11:04:17
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголиа Опен-2017” Чөлөөт бөхийн олон улсын тэмцээнд оролцох гадаадын баг тамирчдаас БНСУ-ын баг тамирчид хамгийн түрүүнд мэдүүлгээ ирүүлээд байна.

“Mongolia open-2017” олон улсын тэмцээн дөрөвдүгээр сарын 28-30-нд Улаанбаатар хотноо болох бөгөөд Дэлхийн бѳхийн холбооны шинэчлэгдсэн дүрмээр болно.
БНСУ-аас эрэгтэйчүүдийн 57 кг-д Хам Чеол-Гьюн, Ян Кьюн-Йоп, 61 кг-д Чой Жэ-Мин, 70 кг-д Хан Дэ-Жил, 74 кг-д Жеон Си-Хван, эмэгтэйчүүдийн 48 кг-д Сон Сэ-Рёон, 58 кг-д Чой Йон-Ву, 60 кг-д Хон Хан-Рэ, Ли Жи-Сёон, 63 кг-д Хё Жёон-Ин нарын 19-24 насны залуус Улаанбаатарын дэвжээнд зодоглоно. Тэднээс хамгийн туршлагатай бөх нь 2007 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Хон Хан Рэ юм. Тус улсын багийн ахлагчаар Ли Сеун Нам, ахлах дасгалжуулагчаар На Сун-Ин, эрэгтэй дасгалжуулагчаар Шин Хьюк-Хо, эмэгтэйчүүдийн дасгалжуулагчаар Юү Бэ-Хи, эмчээр Пак Юү-Кво, хэвлэлийн ажилтнаар Кан Сук-Хун нар ажиллах юм. 
Дашрамд дуулгахад, Монгол чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-ны шүүгчдийн зөвлөлөөс спорт хороо, клуб болон бүх байгууллагын дасгалжуулагчдад шинэчилсэн дүрмийн сургалтыг дөрөвдүгээр сарын 15-ны өдөр буюу бямба гарагт Үндэсний биеийн тамирын дээр сургуулийн байранд болох юм.
 
Д.Өлзий
相关新闻